Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Инсур ХХК

Инсур бол Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалтай болгох алсын хараатай хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын багц бүхий даатгалын компаниуд, Хамгийн том бонус оноо олгогч аж ахуй нэгжүүдийг нэгтгэсэн дижитал платформ юм.

Эрхэм зорилго:
Технологийг ашиглан иргэн бүрт эрүүл мэндийн асуудлаа шийдэхэд нь туслах

Алсын хараа:
Нийгмийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах

Үнэт зүйлс:
Даатгуулагч төвтэй, нээлттэй, өндөр хариуцлагатай ажиллах

Амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг эрүүл мэндийн гэнэтийн асуудал, түүнийг даган гарах санхүүгийн хүндрэлтэй тулгарвал хэрхэн сөхрөхгүйгээр асуудлыг шийдэж болох вэ?   Энэ асуултын хариултыг тийм ч удаан эрэх хэрэг байсангүй, маш энгийн бөгөөд зөв шийдэл нь  хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах байлаа. Тэгвэл хувийн эрүүл мэндийн даатгалыг хүн бүхэнд хүртээмжтэй болгохын тулд өртгийг бууруулах, төлбөрийг дарамтгүй байдлаар шийдвэрлэх зэрэг дараагийн сорилтуудыг бид шийдвэрлэсэн юм.  
Бид Монголдоо тэргүүлэгч даатгалын компаниудыг нэг дор нэгтгэн, хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний багцуудыг бий болгож, тэдгээрийн төлбөрийг сар бүр, энгийн хэрэглээнээсээ үүссэн лояалти бонус оноо цуглуулах болон оноогоо нийлүүлэн ашиглах зэргээр хялбар төлөх боломжийг Инсур ухаалаг гар утасны Аппликейшнээр дамжуулан таны гарт хүргэж байна.

Та болон таны хайртай хүмүүст эрүүл мэндийн асуудал хэзээ ч тулгарч болно. Эрсдэл тулгарсан мөч бүрт Инсур танд тусална. 

Компанийн ажилчид

Бат-Өлзий Чулуунпүрэв

Банк, санхүү, даатгалаар мэргэшсэн бизнесийн удирдлагын магистр. Даатгал, санхүүгийн удирдлагын чиглэлээр 2011 оноос хойш ажиллаж байгаа. 2018 онд "Инсур" ХХК-г үүсгэн байгуулан Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Энхтайван Батхуяг

Программ хангамжийн бакалавр, Хууль, эрх зүйн магистр. 2010 оноос хойш тасралтгүй мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байгаа. 2018 онд "Инсур" ХХК-г үүсгэн байгуулан Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна.

Нямсүрэн Лхагвадорж

Компьютерийн системийн хамгаалалын бакалавр зэрэгтэй. 2014 оноос Сүлжээний инженер, Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан инженер/ Backend хөгжүүлэгч/-р ажилласан. 2018 оноос Инсур ХХК-ийн Технологийн албаны даргаар ажиллаж байна.

Баасансүрэн Мөнхцэцэг

Англи хэл шинжлэлийн бакалавр, Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй. 2013 оноос төсөл, бодлого төлөвлөлт, бизнес хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. 2018 оноос Инсур ХХК-ийн Бизнес хөгжлийн ахлах менежерээр ажиллаж байна.

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Хуваалцах: