Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Зохис Аппликейшн ХХК

“Зохис Аппликейшн” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд программ хангамж гар утасны аппликейшн хөгжүүлэлт, контент үйлдвэрлэлийн чиглэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компаний үүсгэн байгуулагчид нь мэдээлэл технологийн салбарт 10 гаран жил ажиллаж буй туршлагатай бөгөөд өдгөө үйл ажиллагаагаа гар утасны аппликейшн хөгжүүлэлт, контент үйлдвэрлэл, сошиал медиа маркетингийн салбараар өргөжүүлэн тэлж байгаа юм.

Бид 2020 оны 3 сараас эхлэн “Хоолзүй Шим Судлалын Монголын Нийгэмлэг”-тэй хамтран олон нийтэд зориулсан эрүүл зөв хооллолтын мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Хоолзүйч” фэйсбүүк хуудсыг үүсгэн ажиллуулж байна. Бид энэ хугацаанд эрүүл зөв хооллолтын ач холбогдол, эмчилгээний хоолзүй, хүүхдийн хооллолт, жирэмсэн үеийн хооллолт, сүү сүүн бүтээгдэхүүний ач тус, хүнсний зориулттай сав суулга түүний хор уршигтай  холбоотой нийт 90 орчим видео зөвлөгөө, асуулт хариултын шууд лайвууд, мөн 100 гаруй зөвлөгөө мэдээллийн постуудыг бэлтгэн хүргээд байна.

Хамтран ажиллагч байгууллагууд:

  • Монгол Контент ХХК
  • Мобинет ХХК
  • Грийн Групп
  • Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
  • Тайваний хүүхдийн сан


Компанийн ажилчид

Жаргалсайхан Тэмүжин

ШУТИС-КТМС-г программ хангамжийн инженер мэргэжлээр 2010 онд төгссөн. Програм хангамж болон аялал жуучлалын салбарт өнөөг хүртэл ажиллаж байна.

Амарсайхан Болормаа

Хүрээ дээд сургуулийг 2009 онд интернет бизнес, 2012 онд БНСУ-н Пэжэ Их Сургуулийг бизнес удирдлагийн магистр зэрэгтэй төгссөн. 2013 оноос одоог хүртэл бизнес удирдлага, маркетингийн чиглэлээр ажиллаж байна.

Жаргалсайхан Эгиймаа

ШУТИС-КТМС-г мэдээллийн системийн инженер мэргэжлээр 2014 онд төгссөн. Одоог хүртэл мэдээллийн системийн инженерээр мэргэжлээрээ ажиллаж байна.

Дүрвээ Ууганбаяр

МУИС-г компьютерийн инженер мэргэжлээр 2012 онд төгссөн. Одоог хүртэл Програм хангамжийн инженерээр ажиллаж байна.

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

“Зохис” эрүүл амьдралд хөтлөх аппликейшн

Технологийн шийдэлд тулгуурлан иргэдийн хоолзүй, шим тэжээл, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх цаашлаад эрүүл амьдралын хэв маягт суралцахад туслах платформыг хөгжүүлж байна.

Хуваалцах: