Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

МАРЧААХАЙ

            “Марчаахай” ХХК нь 2-8 насны хүүхдүүдэд дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан бяцхан хэрэглэгчдэдээ танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготойгоор  анх 2013 онд байгуулагдсан.

Хүүхэд үзэж, харж, дуулсан зүйлээсээ мэдээ мэдээлэл болон мэдлэгийг олж авч, төлөвшдөг учраас “Ирээдүйн мэдлэгтэй иргэнийг бага наснаас нь бэлтгэцгээе!” гэсэн уриаг байгууллагынхаа үнэт зүйл болгон ажиллаж байна. “Марчаахай” ХХК нь одоогоор цуврал 100 гаруй богино хэмжээний контентууд хийгээд байна. Гадаадад амьдарч байгаа монголчууд маань Марчаахайг ихээхэн сонирхож хүүхдүүддээ үзүүлэх хүсэлтүүдийг тавьсаар ирсэн учир бид “Марчаахайн мухлаг” системийг нэвтрүүлэх гэж байна.

Хэтийн зорилго

“Марчаахай“ брендийг Монгол улсын төдийгүй Олон улсын зах зээлд таниулж,  улмаар олон улсын түвшинд нийцсэн хүүхдийн контент үйлдвэрлэгч болох.

Шагнал:

2015.08.15       БСШУЯ-наас зарласан “Хүүхэд бүхэн жаргалтай байг” дууны цомгийн уралдаанд “Мэдэмхий Марчаахай” цомгоор шалгарав.

2016.01.14      Мэдээллийн технологийг ашиглан бизнес эмэгтэйчүүдийн бүтээсэн ирээдүй, өсвөр насны хүүхдийн контентоор Марчаахайн “Мэдэмхий марчаахай”  контент шалгарав.

Уран бүтээлээ хэрэглэгчдэд хүргэх арга:

2014.11.20      Скаймедиа, Юнивишн IPTV-ийн видео санд байршуулсан

2016.05.18      Скаймедиа IPTV-ээр "Марчаахай багц"-ыг 1 сарын 4000 төгрөгөөр нэвтрүүллээ.

2016.10.01      "Марчаахайн мухлаг" веб платформ, бүх төрлийн гар утас, таблетуудаар дэлхийн аль ч улс орноос                                   үзэх боломжтой багцын системийг хэрэглэгчдээ хүргэхээр ажиллаж байна.


Компанийн ажилчид

Намхай Даваасүрэн

"Марчаахай" ХХК-ийг үүсгэн байгуулагч

Баатаржунай Шинэбаяр

3D дизайн, анимейшн, найруулагч, эвлүүлэгч чиглэлээр сонирхон ажиллаж байсан туршлагатай.

Очирбат Бэлтрэгболд

Дүрийн дизайн шийдэл чиглэлээр ажиллаж байсан.

Наргийв Анар

аниматор, график дизайнераар ажиллаж байсан.

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Марчаахай вэб сайт

2-8 насны хүүхдүүдэд зориулсан дуу, шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаас бүрдсэн 100 гаруй уран бүтээл бүхий сайт.

Марчаахай Скаймедиа IPTV видео санд

Скаймедиа IPTV видео санд байрших Марчаахайн багц

Марчаахай ЮНИВИШН IPTV видео санд

Марчаахайн Юнивишн IPTV-ийн "Марчаахайн багц"

Хуваалцах: 

Компанитай холбоо барих

Улаанбаатар, СБД, Бага тойруу, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 215 тоот

96668505,

www.marchaahai.mn

marchaahai@gmail.com