Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Марчаахай вэб сайт

Өнгөрсөн 2015 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад интернет хэрэглэгчдын тоо 2121900 хүрсэн гэсэн статистикийн мэдээ байдаг. Үүнээс үзвэл манай улсад интернет хэрэглэгчдийн тоо өмнөх онуудаас нэлээд хувиар өссөн нь тодорхой харагдаж байна. Эцэг эхчүүд интернетээс бага насны хүүхэддээ хүүхэлдэйн кино, дуу, шүлэг, үзүүлэх нь ч мөн ихэссэн. Хүүхдийн үзэж байгаа тэрхүү уран бүтээлүүд эх хэл дээр нь зохиогдсон Монгол хүүхэлдэйн кино юу? гадаад хүүхэлдэйн кино юу? гэдэг нь чухал зүйл юм. Хүүхэд үзэж харсан зүйлээсээ мэдээ, мэдээлэл, олж авч төлөвшдөг гэж үздэг учраас эцэг эх болон хүүхдийн эргэн тойронд байгаа хүмүүс бид хүүхдүүдийнхээ үзэж харж байгаа зүйлд анхаарах нь чухал юм. Харин  www.marchaahai.mn сайтад хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх хийгээд нас сэтгэхүйн онцлогт тохирсон эх хэл дээр нь монгол залуусын ур ухаанаар бүтсэн дуу, шүлэг, үлгэр танин мэдэхүйн 100 гаруй уран бүтээл байдаг. Энэхүү сайтад тавигдсан уран бүтээлүүд нь таны хүүхдийн төлөвшилд маш хэрэгтэй.

Уран бүтээлийн онцлог: 

2-8 насны хүүхдүүдэд дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан мэдлэгийг сонирхолтой, ойлгомжтойгоор бүтээн мэдээллийн боломжит бүх хэрэгслээр хүргэхэд чиглэгдсэн.

 Монголын зан заншил, уламжлал, түүх соёлыг таниулсан, хүүхдийг багаас нь зөв хүн болж төлөвшүүлэхэд чиглэгдсэн энгийн тайлбартай хүүхэлдэйн кино, анимэйшн хэлбэрээр бүтээгдсэн цуврал хүүхдийн контентуудыг хийж байна.

СӨБ болон Бага, дунд боловсорлын сургалтын хөтөлбөрийн хүрээнд танин мэдэхүйн контентыг хийдэг.

Олон жил багшилсан цэцэрлэгийн багш, бага ангийн зөвлөх багш нартай хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ бүтээдэг.

Хүүхдийн контентууд нь хүүхэлдэйн кино, анимэйшн хэлбэрээр бүтээгддэг.


 

Хуваалцах: 

Танд санал болгож буй

ORION PHARM эмийн сангий програм

ORION PHARM нь яг Эмийн санд зориулсан ПОС програм юм. Шаардлагатай бүх тайлан мэдээг үнэ, өртгөөр нь төрөл бүрээр авч болохоос гадна Даатгалын жорын бүртгэл, тайланг маш уян хатнаар шийдэж өгсөн.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Сошиал медиа хурдацтай хөгжиж буй өнөө үед хэрэглэгчдийг татах, байнгын харилцаа холбоо тогтооход сошиал медиа сувгууд нь чухал үүрэг гүйцэтгэх болсон.

Технологижсон эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ

Эрүүл мэндийн маркетинг, зөвлөх үйлчилгээ, бүтээгдхүүн үйлчилгээний сайжруулалт болон борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн багц үйлчилгээг нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийж байна.

Компанитай холбоо барих

Улаанбаатар, СБД, Бага тойруу, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 215 тоот

96668505,

www.marchaahai.mn

marchaahai@gmail.com