Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Diagonal сүлжмэлийн үйлдвэрийн систем

Энэхүү систем нь тухайн байгууллагад үйлдвэрлэлээ бүрэн хянах боломж олгох ба үүний тусламжтайгаар үйлдвэрийн үргүй зардлыг байж болох хамгийн бага түвшинд барих боломжтой.

Бүтээгдэхүүний өртгийг Шууд материалын зардал, Шууд хөдөлмөрийн зардал, Тогтмол цалингийн зардал болон Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаас тооцож гаргадаг. Үүнийг бүтээгдэхүүн борлуулах үнэтэй харьцуулснаар нийт ашиг, алдагдлыг тооцож хянах боломжтой болдог.

Загварын ерөнхий өгөгдөл, үйлдвэрлэх дамжлагууд, түүний өртөг, хийх хугацаа зэрэг бүхий л мэдээлэл нэг дор бүртгэгдэж системд хадгалагдах ба үүнээс хүссэн үедээ дурын загварын мэдээллийг шүүж харах, Excel рүү хөрвүүлэх зэргээр гарган авч болно.

Туршлагаас харахад, үйлдвэрийн нягтлан бодогчид ажилчдын хийснээрхи цалингийн тооцоог 3 – 7 хоногт өндөр ачаалалтайгаар ажиллаж гаргадаг байсан бол энэхүү системийг нэвтрүүлснээр 1 хоногт уг тооцоог бүрэн хийдэг болсон.

Үйлдвэрийн удирдлага хүссэн үедээ дурын захиалгын гүйцэтгэлийг гаргаж авах, бэлэн бүтээгдэхүүний тайланг авч өртөг хянах, цех бүрийн гүйцэтгэлийг хянах зэрэг хяналтын мэдээллээр бүрэн хангагддаг бол цехийн мастерууд, нягтлан, тооцоо гаргагчид болон утасны тооцоо баригчдын ажил шат шатандаа цэгцэрч, бүртгэл хяналт нь хөнгөрдөг. Нэгэнт өдөр тутмын ажил хөнгөрдөг учраас орон тоог цөөлөх боломжтой болдог.
Мөн үйлдвэрийн ажилтнууд өөрийн ажлын гүйцэтгэлээ өөрсдөө системээс хянах боломж нээлттэй бий.

Хуваалцах: 

Танд санал болгож буй

ORION PHARM эмийн сангий програм

ORION PHARM нь яг Эмийн санд зориулсан ПОС програм юм. Шаардлагатай бүх тайлан мэдээг үнэ, өртгөөр нь төрөл бүрээр авч болохоос гадна Даатгалын жорын бүртгэл, тайланг маш уян хатнаар шийдэж өгсөн.

3D printer & 3D scanner

3D printer нь ямар ч хэлбэр дүрс бүхий биет дүрсийг дижитал загвараас хэвлэх төхөөрөмж юм. 3D сканнер гэдэг нь цуглуулсан өгөгдлийг тоон гурван хэмжээст загварыг бий болгоход ашиглаж болно.

Мэргэжил сонголтод зориулсан e-career.mn платформ хөгжүүлэх

Энэ бол сурагчид, оюутнуудад голлон чиглэгдэж мэргэжил сонголт, карьерын төлөвлөлтөө хийхэд нь зориулсан маш өргөн хүрээтэй мэдээллийг агуулсан платформ-сүлжээ байх болно.

Орион системс ХХК - үйл ажиллагаа

Компанитай холбоо барих

СБД, МТҮП, 204 тоот

88014175,

www.orion.mn

info@orion.mn