Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

ORION FINANCE санхүүгийн систем

Уг санхүүгийн систем нь аппликэйшн технологийг ашигласан боловч хэрэглэгч компьютертээ “суулгах” гэсэн тусгай үйлдэл хийхгүй, толгой компьютер шаардахгүйгээр олон хэрэглэгч зэрэг ашиглах боломжтой, тухайн байгууллага хувь хүнд ямар ч чирэгдэл учруулахгүй найдвартай ажилладаг зэрэг олон давуу талтай юм.

Бусад санхүүгийн програмд тулгардаг асуудлуудын нэг бол тайлангийн дебит, кредит утгууд тэнцэхгүй байх улмаар гүйлгээ баланс зөрөх явдал юм. Харин энэхүү систем нь бүхий л хэсэгтээ дансны зөв харьцаа, журналын бичилтийн зохистой горимыг баримталснаар уг асуудлыг бүрэн шийдсэн.

Системийн аль ч хэсэгт кассын данстай харьцсан гүйлгээ бүртгэхэд кассын баримт автоматаар үүсдэг нь касс хөтлөх ажлыг ихээхэн хөнгөвчилсөн. Энэ нь Харилцахын гүйлгээн дээр мөн адил юм.

Нягтлангийн ажлыг хөнгөвчлөхийн тулд барааны орлого, зарлага гээд бүхий л шилжилт хөдөлгөөнөөс санхүүгийн бичилтийг автоматаар үүсгэдэг нь энэ системийн онцлог юм.

Тайлан нь Drill Down буюу задлаж харах боломжоор хангагдсан. Жишээ нь гүйлгээ балансын нэг дансны мэдээлэл нь тухайн дансны хуулга болж задрах бол хуулга дээрхи нэг гүйлгээ нь тухайн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан цонх болж гарч ирнэ.

Санхүүгийн байдлын, авлага өглөгийн гээд бүхий л тайланд энэхүү Drill Down боломжыг оруулсан.

Хуваалцах: 

Танд санал болгож буй

Марчаахай вэб сайт

2-8 насны хүүхдүүдэд зориулсан дуу, шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаас бүрдсэн 100 гаруй уран бүтээл бүхий сайт.

Ажил мэргэжлийн стандарт боловсруулах

Аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоо (зөвлөл)-ны захиалгаар бид ажил мэргэжлийн стандарт боловсруулах үйлчилгээг "Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэн"-ээр дамжуулан гүйцэтгэдэг.

МАРКЕТИНГИЙН СТАРТЕГИ

Аливаа бизнесийн байгууллагын хувьд орлогын өсөлтийн эх үүсвэр нь хэрэглэгчид юм.

Орион системс ХХК - үйл ажиллагаа

Компанитай холбоо барих

СБД, МТҮП, 204 тоот

88014175,

www.orion.mn

info@orion.mn