Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Хоолны газрын захиалгын систем

ПРОГРАМЫН ТУХАЙ

Энэхүү хоолны газрын иж бүрдэл систем нь уламжилалт хоолны газарын бүхий л үйл ажиллагааны иж бүрдэлийг оруулж өгснөөрөө бусад иж бүрдэл програмуудаас давуу талтай. Мөн хэрэглэгч өөрөө хүсвэл програмыг нэмж өргөтгөх боломжтойтойгоор системчилж өгсөн. Техник технологи хөгжсөн өнөөгийн үед үйлчилгээний бүхий л газруудад технологид суурилсан хүний  оролцоог багасгасан эдийн засагт хэмнэлтэй шийдлүүд гарч байгаа бөгөөд энэ нь хоолны сүлжээ газруудын програм хангамжуудад захиалгын систем, агуулахын бүртгэл, тооцооны системд өргөн нэвтэрч эхэлж байна. Уг програм нь технологийн энэхүү шийдлийг дараах системүүддээ нэвтрүүлсэн. Үүнд: Захиалгын систем, төлбөр тооцооны систем, агуулахын бүртгэл, сүлжээ хоолны газруудаа хянах нэгдсэн систем, маркетинг борлуулалтын нэгдсэн тайлангийн систем г.м. Одоогоор энэхүү програмын дэлхийн томоохон сүлжээ ресторанууд, пицца сүлжээний газрууд, кофе шопууд, уушийн газар болон шөнийн клубууд өргөн ашиглаж байна.

ЗАХИАЛГЫН СИСТЕМ

Захиалгын системд QR код AR технологи болон pager эсвэл захиалгын хяналтын системтэй  хослуулан нэвтрүүлж өгснөөр хэрэглэгч өөртөө үйлчилэх боломжтой болсон ингэснээр уламжилалт үйлчилэгчийн системийг халж үйлчилүүлэгч захиалгаа хурдан шуурхай авах, үйлчилэгчтэй хамаатай зан харьцааны алдаа зэрэг хоолны нэр хүнд унах асуудал ажиллагсдаас хамаарсан байдал алга болно. Хэрэглэгч таблет болон точ дэлгэцний тусламжтайгаар хоолоо захиалж, QR код бүхий захиалгын хавтангаас дэлгэцний камерт ойртуулснаар захиалга өгөгдөж, менежэрээс захиалгын пэйжерийг хүлээн авна. Захиалга бэлэн болоход пэйжер дугарснаар захиалгаа хүлээн авна.

АГУУЛГАХЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

               Энэхүү системийг захиалгын системтэй холбож өгсөөр агуулахад ирсэн бараа материалыг цаг тухай тутам агуулахын нөөцөө хянах боломжтой. Мөн хадгалах хугацааг оруулж өгснөөр хугацаа дуусаж байгаа түүхий эд материалыг устгалд оруулах, хэрэглэгчидийг чанартай сайн хоол хүнсээр хангах боломжтой. Мөн хорогдлыг хянах, түүхий эдийн татан авалтын менежментийг зөвөөр зохицуулах өргөн боломжтой.

ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМ

               Төлбөр тооцооны системийн захиалгын QR код AR системтэй хослуулан системчилснээр захиалгын QR код бүхий хавтангаар хэрэглэгчийн захиалгын бүртгэл үүсч түүгээрээ төлбөр тооцоог шууд хийх боломжтой. Үйлчилүүлэгчийн туслах дэлгэцэн дээр QR код бүхий хавтанг камерт ойртуулахад хэрэглэгчийн бүртгэл үүссэн цэсийг уншиж үйлчилүүлэгчийн төлбөрийг захиалсан хоол бүхий зурагтай хамт гарч ирнэ. Хэрэглэгч төлбөрөө төлбөрийн бүх төрлийн карт, урамшуулалаа тооцоолуулан төлөх боломжтой.  

МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ХЯНАЛТ

               Маркетинг удирдлагын системийг бүх системүүдтэй холбож өгснөөр удирдагч, маркетингийн мэргэжилтэнгүүдэд хэрэглэгчийн болон үйлчилүүлэгчийн зан төлөвийн байдал, бараа материалын эргэлт, захиалгын чиг хандлага зэрэг чухал тоон болон хэрэгцээт тайлангуудыг харах боломжийг олгоно. 

Хуваалцах: 

Танд санал болгож буй

1000 students, 1000 part-time jobs

JICA Mongolia & KITE Mongolia [Tab Solution Co., LTD & JUGOMO] хамтран 2023 онд хөдөлмөрийн зах зээлд платформд суурилсан цагийн ажлын соёл нэвтрүүлэх зорилготой төсөл амжилттай зохион байгуулсан.

UMPA - Мобайл апп

UMPA мобайл аппликэйшн дээр найзуудтайгаа маш хурдан, ухаалгаар холбогдож, төрөл бүрийн сэдвүүдийн хүрээнд челленж үүсгэн өрсөлдөх боломжтой.

Марчаахай вэб сайт

2-8 насны хүүхдүүдэд зориулсан дуу, шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаас бүрдсэн 100 гаруй уран бүтээл бүхий сайт.

Тайлбар

Компанитай холбоо барих

Мэдээлэл, технологийн үндэсний парк, Улаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг

77887883, 88117883

www.digitalindustry.mn

info@digitalindustry.mn